Өчигдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 17:00 цагийн байдлаар нийт нутгаар цаг агаар тогтуун, авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн.
Нөмрөг-Сонгино-Наранбулаг-Улаангом, Ховд-Улаангом, Улаангом-Хандгайт, Өлгий-Ачит нуур-Байрмын даваа-Түргэн сум-Улаангом чиглэлүүдэд замын үзлэг хийгдэж гүүр хоолойн орох гарах амсрыг цэвэрлэж, замын зорчих хэсэг болон халиа дошин үүссэн хэсгийн ус, цасыг зайлуулах, хазайсан унасан босоо тэмдгүүдийг засаж, сайжрууллаа.
Дархан-Сүхбаатар чиглэлд хүнд даацын тээврийн хэрэгслийн даац хэмжигч явуулын пүү ашиглан Тээврийн цагдаагийн алба , авто тээврийн улсын байцаагч нартай хамтран хийж байна.
Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай авто замд шар усны үерээс урьдчилан сэргийлэх хоолойн орох гарах амсрыг цэвэрлэв.
Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн хатуу хучилттай шар усны үерээс урьдчилан сэргийлэх зорилгоор хоолойн таг авах, цэвэрлэх, авто замын трассын дагуу дайрагдсан, үхсэн малын сэг зэмийг зайлуулах ажлуудыг шуурхай бүлэг хийж гүйцэтгэлээ.
Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ
| Шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна | ||
| Үзсэн: 498 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.