Шууд Chart

2024 онд нийслэлийн нутаг дэвсгэрт 3 булгийн эхийг хамгаалж, 1 хөв цөөрөм байгуулна

2024-03-22 09:51:44

Нийслэлийн хэмжээнд гадаргын усны тоо бүртгэлийг 2023 онд хийсэн. Судалгаагаар 251 булаг шанд, 18 рашаан ус, 41 нуур тойром, 84 гол горхи урсаж байна. 

Цөлжилт, хуурайшилт, бохирдлоос хамгаалах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт 26 булаг шандын эхийг хамгаалж, гол горхи, булаг шандын усыг хуримтлуулах 4 хөв цөөрмийг байгуулжээ. 

Нийт 160 гаруй мянган м3 усыг хуримтлуулж экологийн таатай орчныг бүрдүүлээд байна.

2024 онд нийслэлийн нутаг дэвсгэрт 3 булгийн эхийг хамгаалж, 1 хөв цөөрөм байгуулна гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ. 


2024 онд нийслэлийн нутаг дэвсгэрт 3 булгийн эхийг хамгаалж, 1 хөв цөөрөм байгуулна   
Үзсэн: 739 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй