Шууд Chart

“Хүнсний аюулгүй байдал” аян 3 сар үргэлжилнэ

2024-03-22 09:58:15

“Хүнсний аюулгүй байдал” сэдэвт аяныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас гуравдугаар 20-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд зохион байгуулна.

Тус арга хэмжээг нээж аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газрын дарга нар болон холбогдох албан тушаалтнуудад цахимаар чиглэл хүргүүлжээ.

Энэхүү аяны хүрээнд төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нарт хийж, хүнсний аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлж, илрүүлсэн зөрчлийг арилгуулах, шалтгаан нөхцөлийг тодорхойлох, таслан зогсоох чиглэлээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


“Хүнсний аюулгүй байдал” аян 3 сар үргэлжилнэ   
Үзсэн: 528 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй