Шууд Chart

СЕХ: Хамтран ажиллах санамж бичиг байгуулав

2024-03-22 11:07:26

Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн хууль тогтоомжийг сурталчлах, сонгогчдод сонгуулийн боловсрол олгох, сургалт, судалгаа явуулах, мэдээллээр хангах чиглэлээр “Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо”-той хамтран ажиллахаар  хэлэлцсэн.

Улмаар Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Гүенбаатар, “Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Чулуундолгор нар 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

Санамж бичгийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгуулийн боловсролыг дээшлүүлэх, сонгох, сонгогдох эрхийг хангахад дэмжлэг үзүүлэх, тэдний идэвх оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр сургалт, уулзалт зохион байгуулна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх чиглэлээр сонгуулийн хэсгийн хороодын ажилтнуудыг чадавхжуулах, олон нийтэд хүргэж буй зөвлөмж, зааварчилгаа, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, санал авах байрны орчны хүртээмжийг сайжруулах, сонгуулийн хууль тогтоомжид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн хэрэгжилтийг тусгуулах, олон улсын болон үндэсний ажиглагчдаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх зэргээр хамтран ажиллах юм гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.


СЕХ: Хамтран ажиллах санамж бичиг байгуулав  
Үзсэн: 726 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй