Шууд Chart

АНУ-аас нийлүүлэгдсэн шинэ зүтгүүрүүдийг турших, ашиглалтад оруулах сургалт хийж байна

2024-03-22 13:19:08

“Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл”-ийн хүрээнд АНУ-ын “Progress Rail A Caterpillar” компаниас нийлүүлэх 16 зүтгүүрийн эхний ээлжийн хоёр зүтгүүрийг турших, ашиглалтад оруулах бэлтгэл ажлууд Тавантолгой өртөөнд хийгдэж байна.
 
SD70ACe/LW серийн зүтгүүрийг ажиллагаанд оруулахаар “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн зүтгүүрийн бригадууд болон засвар инженер, техникийн ажилчдад АНУ-ын “Progress Rail A Caterpillar” компанийн цахилгааны сургагч багш Frank Vogecs, механикийн сургагч багш Warren Bjornos нар дизель хөдөлгүүр/тоормосны систем, цахилгаан систем, жолоодлого гэсэн үндсэн сэдвийн хүрээнд 7 хоногийн танхимын сургалт явуулж байна.
 
Сургалтад хамрагдсан ажилчдад "Progress Rail A Caterpillar" компанийн зүгээс мэргэжлийн сертификатыг олгосноор туршилт, зүгшрүүлэлтийн аяллууд эхэлнэ гэж Тавантолгой төмөр зам ХХК-иас мэдээллээ. 
 
 

АНУ-аас нийлүүлэгдсэн шинэ зүтгүүрүүдийг турших, ашиглалтад оруулах сургалт хийж байна  
Үзсэн: 1107 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй