
Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хотноо олон улсын шүүгч, прокурор нарт зориулан зохион байгуулагдсан “Дижитал нотлох баримт” сэдэвт сургалтад Монгол Улсын прокурорын байгууллагын төлөөлөл оролцлоо.
Тус сургалтад Сингапур, Филиппин, Камбож, Малайз, Индонез, Лаос, Вьетнам, Зүүн Тимор зэрэг 11 улсын 46 шүүгч, прокурор оролцож, дижитал нотлох баримтыг хураан авах, хадгалах, дүн шинжилгээ хийх зэрэг мөрдөн шалгах ажиллагааны арга, тактик, онцлогийн талаар мэдээлэл солилцож, өөрийн улс орны хууль, эрх зүйн зохицуулалт, сайн туршлагаа хуваалцсан байна.
Мөн сургалтын үеэр Монгол Улсын прокурорын байгууллагын төлөөлөгчид Сингапур Улсын ерөнхий прокурорын газрын төлөөлөлтэй уулзалт хийж, тус улсын авлигын гэмт хэргийг шийдвэрлэж буй практикийн талаар ярилцаж, цахим сургалт хийхээр болжээ.
Дижитал нотлох баримтын талаар олон улсын туршлагыг судлав | ||
Үзсэн: 745 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.