Шууд Chart

Зам, бэлчээрийн талбай гаргах зориулалт бүхий техник хэрэгсэл хандивлав

2024-03-22 16:58:41

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг /УБТЗ “ХНН”/-ийн хамт олон өнөөдөр туулах чадвар сайтай том оврын автомашин, техникээр чирж зам гаргах, бэлчээрийн талбай гаргахад ашиглах зориулалт бүхий 8 ширхэг далпу хандивлалаа.
 
Цаашид дээрх техникийг 21 аймагт хийж өгөхөөр төлөвлөж буйгаа уулзалтын үеэр илэрхийлсэн юм. Эдгээр Далпу нь бүгд угсардаг бөгөөд угсарч, салгахад хялбар, эрэг боолт ашиглаагүй гэдгээрээ онцлог юм.
 
Тус хамт олон өмнө нь улс орны хэмжээнд нүүрлээд буй зудын гамшигт өртсөн малчин түмэн, мал сүргээ хамгаалахад туслах аянд нэгдэж 500 сая төгрөг хандивласан гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Зам, бэлчээрийн талбай гаргах зориулалт бүхий техник хэрэгсэл хандивлав  
Үзсэн: 1745 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй