Шууд Chart

Малын сэг зэм боловсруулах чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа

2024-03-23 10:05:31

Малын гаралтай хүнсний бус хаягдал болон зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг боловсруулах чиглэлээр Бүгд Найрамдах Герман улсын "Брунинг" группын захирал Лутз Брунинг, инженер Александр Бубен нартай уулзаж санал солилцлоо.

Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын “Газрын амьтны эрүүл мэндийн кодекс”-д заасны дагуу бутлан боловсруулах хамгийн сүүлийн үеийн технологи бүхий автомат үйлдвэрийг Монгол улсад барьж байгуулж болох талаар Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга болон бусад албаны хүмүүстэй уулзаж төслөө танилцууллаа.

Тус үйлдвэр ашиглалтад орсноор манай улсад тулгамдаад буй малын гаралтай хүнсний бус хаягдал болон зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг боловсруулж тос, тахиа, гахайны тэжээл үйлдвэрлэж экспортлох бүрэн боломжтой гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ. 


Малын сэг зэм боловсруулах чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа  
Үзсэн: 473 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй