Шууд Chart

Уулзалтад алба хаагчид, гэр бүлийн хамтаар оролцлоо

2024-03-24 08:58:21

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас Онцгой байдлын байгууллагын түүхт 20 жилийн ойг угтан "Онцгой алба-Бидний алба" сэдэвт уулзалт арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр оролцож, байгууллагын түүх, гамшиг, ослын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, ажил, мэргэжлийн онцлогийн талаар танилцуулж, санал сэтгэгдлийг нь сонссон юм.

Уулзалтад аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид, гэр бүлийн хамтаар оролцсон бөгөөд нийт 200 орчим хүн хамрагдсан юм.

Эх сурвалж: ОБЕГ


Уулзалтад алба хаагчид, гэр бүлийн хамтаар оролцлоо  
Үзсэн: 846 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй