Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол оронд тулгараад байгаа зудын нөхцөл байдлыг танилцуулав.
Мөн цаашид хаваржилт хүндэрч болзошгүй тул эрсдэлийн хариу арга хэмжээний талаар харилцан ярилцсан.
Түүнчлэн гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицож, мал аж ахуй, бэлчээрийн даац хэтэрсэн асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

Эх сурвалж: ОБЕГ
| ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа | ||
| Үзсэн: 462 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.