Шууд Chart

Өчигдөр Замын-Үүд боомтоор нийт 8643 зорчигчийг хэвийн шалган нэвтрүүлжээ

2024-03-31 10:55:56

Өчигдөр буюу 3-р сарын 30-ний өдөр ЕБС-ийн амралт эхэлсэнтэй холбогдуулан Замын-Үүд боомтоор зорчих иргэдийн тоо нэмэгдэж гарах чиглэлд 5668, орох чиглэлд 2975 зорчигч нэвтэрлээ. Замын-Үүд боомтод ажиллаж буй Гаалийн газар, Хил хамгаалах байгууллагын зүгээс ямар нэгэн сүлжээ тасрах болон техникийн саатал гараагүй ба ажил хэвийн явагдаж дууссан.

Зорчигчийн ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан БНХАУ-ын Хилийн байгууллагын зүгээс анх удаа зорчиж буй Монгол иргэдийн хурууны хээг уншуулах үйлдлүүд дээр удааширч, Эрээн хотын боомт 18 цаг 30 минут хүртэл зорчигчдыг оруулсан гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

 


Өчигдөр Замын-Үүд боомтоор нийт 8643 зорчигчийг хэвийн шалган нэвтрүүлжээ  
Үзсэн: 2483 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-03-31 11:51
Uls ornii nuur tsarai araich emhii uner.utaarai.shavar shavhai.tugjrel gj heden jil 1 ederch taivan bsamgui bainga tujgreed.Saidtai bolson ch bahi baidagaaraa.MUiin niislel UB gehed Ereenii hugjilees door bgaag irged medeed.huuhdee 7 honog aytai tavtai amraah gd yvtsgaaj bn.Uls avch yvaa 77 hund ymarch setgel bhgui.8 jil eersdee idlee.terbum.ih naydtan bolloo.Prokuror.shuuh n shudarga bish.Manhetend bga 2 hausni ezeng delhii shuugij bhd tag.Bitamin zarsan huniig bolhoor buh orlogiig n huraaj.torgoj yanaa icheech.Konteinereer irsen munge yasan.Jieiin irgen bol hediinee huraalgaad shorond.eersdiinh n bolhoor tag.MGLiin huuli huchin iim l bn

Бидэнтэй нэгдээрэй