Гадаадын иргэн, харьяатын газарт иргэн, албан хаагчаас ирсэн өргөдөл, гомдлыг "Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль"-д заасан шаардлагын дагуу хүлээн авч, гуравдугаар сард нийт 61 өргөдлийг шийдвэрлэлээ.
Тодруулбал, байгууллагын төвд 66 (иргэнээс 54 өргөдөл, 4 гомдол, албан хаагчдаас 8 өргөдөл), боомт, орон нутаг дахь нэгжүүдэд 8 (иргэнээс 4 өргөдөл, албан хаагчдаас 4 өргөдөл), нийт 74 өргөдлийг хүлээн авснаас 23 өргөдлийг шийдвэрлэсэн. Мөн өмнөх саруудад хүлээн авсан 38 өргөдлийг шийдвэрлэж, энэ сард нийт 61 өргөдлийг шийдвэрлэсэн.
Нийт өргөдөл, гомдлын шийдвэрлэлт өссөн дүнгээр 85.4 хувьтай, 42 өргөдөл хяналтад буюу шийдвэрлэх шатанд байна. Үүнээс Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвөөс манай байгууллагад 3 өргөдөл (гомдол 3) шилжүүлснийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэв.
Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаа, үйлчилгээтэй холбоотой санал хүсэлт, гомдлоо цахимаар гаргах тохиолдолд urgudul@immigration.gov.mn болон https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdRvkBi2ZWksbLmGVy28FUh-EBF97Y5mxfww8Nltaw-0mfMJQ/viewform цахим холбоосоор ирүүлэх боломжтой. Санал хүсэлт, гомдол гаргахдаа өөрийн овог, нэр, холбоо барих утасны дугаар зэргийг тодорхой бичиж ирүүлнэ үү.
Таны санал, гомдлыг шуурхай шийдвэрлэж, хариу өгөх болно гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.

| ГИХГ: Гуравдугаар сарын өргөдөл, гомдол шийдвэрлэлт 85.4 хувьтай байна | ||
| Үзсэн: 795 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.