Шууд Chart

“Англи хэл бол хичээл бус хэрэглээ” сэдэвт тэмцээнд 15 илтгэлийг хэлэлцүүллээ

2024-04-01 17:19:07

Дотоод хэргийн их сургуулийн түүхт 90 жилийн ой, Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын сургуулийн сонсогч, суралцагчдын англи хэлний мэдлэг, илтгэх ур чадвар, өөрийгөө илэрхийлэх чадварыг сайжруулах зорилгоор “Англи хэл бол хичээл бус хэрэглээ” сэдэвт илтгэлийн тэмцээнийг  зохион байгууллаа.

Тус тэмцээнд  Онцгой байдлын сургууль, Эрх зүй нийгмийн ухааны сургууль, Хилийн албаны сургууль, Цагдаагийн сургууль , ШШГАС-ийн нийт 25 сонсогч, оюутан, суралцагчдын илтгэл ирсэнээс II шатанд 15 илтгэлийг шалгаруулж хэлэлцүүлсэн юм.

Илтгэлийн тэмцээний тэргүүн байрт ЭЗНУС-ийн 243 дугаар дамжааны суралцагч Б.Элбэрэл, дэд байрт Цагдаагийн сургуулийн 344 дүгээр дамжааны сонсогч О.Мөнхжавхлан, гутгаар байрт ЭЗНУС-ийн 222 дугаар дамжааны суралцагч Б.Баяржавхлан, Б.Отгонтуяа нар тус тус шалгарлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


“Англи хэл бол хичээл бус хэрэглээ” сэдэвт тэмцээнд 15 илтгэлийг хэлэлцүүллээ  
Үзсэн: 661 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй