Шууд Chart

"Аялал жуулчлалын 7 хоног" Улаанбаатар хотод болно

2024-04-02 10:38:26

"Монголд зочлох жил 2023-2025" арга хэмжээний хүрээнд Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос энэ оны дөрөвдүгээр сарын 15-21-ний хооронд "TOURISM WEEK" өдөрлөгийг Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.

Чуулганд Монгол, Япон, БНСУ, БНХАУ, ОХУ-аас төлөөлөл оролцож, дараах сэдвийн хүрээнд нэгэн дээвэр дор чуулна.

Тодруулбал, "GO MONGOLIA" аялал жуулчлалын чуулган, аялал жуулчлалын сургалтууд, бизнес өдөр ба B2B уулзалт, аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын чуулган, аялал жуулчлалын олон улсын залуучуудын чуулга уулзалт, аялал жуулчлалын хөтөлбөр танилцуулах эвент арга хэмжээг зохион байгуулна гэж БОАЖЯ-наас мэдээллээ. 


"Аялал жуулчлалын 7 хоног" Улаанбаатар хотод болно  
Үзсэн: 802 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй