Шууд Chart

Замын эвдрэлийг засварлаж байна

2024-04-04 09:28:34

Өвөл, хавар орсон их хэмжээний цас, түүнээс үүдсэн шар усны улмаас нийслэлийн гол болон туслах гудамж, замууд эвдэрч байна.

Эвдрэл ихтэй авто замуудын нүхэн эвдрэлийг зөв хэлбэрт оруулан хөрөөдөх, түр шороон дүүргэлт болон хүйтэн асфальтбетоноор засварлах ажлуудыг хийж байна.

Авто замын нүхэн эвдрэлийг засварлах технологийн дагуу агаарын температур +5ºС-аас дээш замын суурь бүтэц хуурай нөхцөлд халуун асфальтбетоноор засварлах шаардлагатай байдаг.

Асфальтбетон үйлдвэрүүд дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс ажиллаж эхлэх тул нүхэн эвдрэлийг богино хугацаанд засварлаж хэвийн болгохоор ажиллаж байна гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ. 


Замын эвдрэлийг засварлаж байна  
Үзсэн: 640 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй