Өнөөдөр буюу энэ сарын 29-нд Монгол Япон улсын байгаль орчин ногоон хөгжлийн яамдын бодлогын зөвлөлдөх уулзалт боллоо. Энэ уулзалтын хүрээнд Манай улс хүлэмжийн хийгээ бууруулах зорилгоор Япон улсаас зээл, тусламж авахаар болсон байна.Манай улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээ авч байгаа ч энэ нь бодитой үр дүн хүрж чадахгүй байгаа хэмээн Байгаль орчин ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга тус уулзалтын үеэр ярьсан юм. Та бүхэндээ түүний яриаг хүргэе.
Монгол улсын Ногоон хөгжил байгал орчны яам, Япон улсын байгал орчны яамдын хооронд бодлого боловсруулагч нар туршлага солилцох зорилготой уулзалт боллоо. Энэ уулзалтын үеэр Япон улсын байгал орчны чиглэлээр ямар ажлууд хийгдэж байгаа ямар бодлого боловсруулж байна тэр нь эргээд Монголд яаж нөлөөлөх вэ,агаарын бохирдлыг яаж тоолдог зэрэг асуудлаар санал солилцсон юм.Хүлэмжийн хий бууруулахад Япон улсын Засгийн газар дэлхийн санд мөнгөө хийгээд тэр сангаас нь хүлэмжийн хийгээ бууруулах гэж байгаа орнууд мөнгөн тусламж авдаг байсан тогтолцоогоо өнгөрсөн оноос эхлэн өөрчилсөн. Учир нь Япон улс дэлхийн санд мөнгөө хийхгүйгээр тусламж хэрэгтэй байгаа улсад шууд туслахаар болсон юм.
| Манай улс хүлэмжийн хийгээ бууруулах бүрэн боломжтой | ||
| Үзсэн: 1314 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.