Шууд Chart

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай Хархорин суманд ажиллалаа

2024-04-05 08:56:56

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай Өвөрхангай аймгийн Хархорин суманд ажиллалаа.

Энэ үеэр Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрчим хүч - 2” төслийн хүрээнд Хархорин сумын 10-0,4кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэн сайжруулах ажлын гүйцэтгэлтэй биечлэн танилцсан.

Төслийн хүрээнд 10/0,4кВ-ын хоёр ком дэд станц барьж, 250кВА чадал бүхий хоёр хүчний трансформатор суурилуулах, модон тулгууруудыг төмөр бетон болгох, хуучин дамжуулагч утсыг бүрээстэй, дамжуулах чадвар өндөртэй дамжуулах утсаар сольж техникийн алдагдалгүй болгох, ухаалаг тоолуурыг айл өрхийн хэрэглээнд бүрэн нэвтрүүлснээр заалтыг биечлэн бичдэг механик ажиллагааг халснаар түүнийг дагасан орлого өссөн байна.

Төсөл хэрэгжсэнээр хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүч тасалдалгүй болсон талаар байгууллагын удирдлагууд танилцууллаа.

Мөн “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Хархорин салбарын инженер техникийн ажилчидтай уулзаж, салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн.

Уулзалтын төгсгөлд дэд сайд М.Баярмагнай 2024-2025 оны өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг ханган ажиллах, техникийн хяналтыг тогтмол зохион байгуулах, ажилчдын нийгмийн асуудалд анхаарал тавих зэрэг үүрэг даалгавар өгсөн гэж Монгол Улсын Эрчим Хүчний Яамнаас мэдээллээ. 


Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай Хархорин суманд ажиллалаа  
Үзсэн: 1085 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй