Шууд Chart

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замаар жилд 30 сая тонн ачаа тээвэрлэнэ

2024-04-05 09:49:13

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөлд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, БНХАУ-ын Засгийн газрын төлөөлж Улсын төмөр замын газрын дэд дарга Ан Лушэн нар гарын үсэг зурлаа.
 
Тус хэлэлцээр байгуулагдсанаар 10 гаруй жил хүлээгдэж байсан Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг барих, бүтээн байгуулалтыг эхлүүлэх эрх зүйн үндэс бүрдэж байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ. 

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замаар жилд 30 сая тонн ачаа тээвэрлэнэ  
Үзсэн: 958 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй