Шууд Chart

Ой хээрийн түймрээс сэргийлье

2024-04-05 10:26:51

Өчигдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 4-нд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын I баг Шовдол гэдэг газар хээрийн түймэр гарчээ. 

Түймэр унтраах ажиллагааг мөн өдрийн 13:15 цагаас эхлэн зохион байгуулж 17:50 цагт бүрэн унтраасан байна.

Түймэрт урьдчилсан байдлаар 2800 га талбай өртөж шатжээ. 

Гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10 хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилтын үе гэж үздэг. Энэ хугацаанд ой хээрийн түймрээс сэргийлж, маш болгоомжтой байхыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас анхааруулж байна.
 

Ой хээрийн түймрээс сэргийлье   
Үзсэн: 1341 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй