Шууд Chart

Замын-Үүд боомтын авто замын ачаа тээврийн хэсэг 24 цагаар ажиллаж эхэлснээс хойш 1487 автомашин нэвтэрчээ

2024-04-05 11:25:51

Замын-Үүд -Эрээний автозамын боомтын ачаа тээврийн хэсэг 24 цагийн горимд шилжсэнээр дөрөвдүгээр сарын 1-2-ны өдрүүдэд гарах чиглэлд 721, орох чиглэлд 766 автомашин нэвтэрсэн гэж Дорноговь аймаг дахь Хилийн боомтын захиргааны дарга Б.Баярням мэдээллээ.

Ийнхүү анх удаа Монгол Улс авто замын боомтын ачаа тээврийн хэсгийн урсгалыг 24 цагийн горимд шилжүүлэн ажиллуулж эхлээд байна.

18:00 цагаас хойш буюу шөнийн цагаар ажилласан дээрх хугацаанд Замын-Үүд авто замын боомтоор нийт 1487 автомашин нэвтрээд байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ. 


Замын-Үүд боомтын авто замын ачаа тээврийн хэсэг 24 цагаар ажиллаж эхэлснээс хойш 1487 автомашин нэвтэрчээ  
Үзсэн: 1348 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй