Шууд Chart

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

2024-04-05 13:00:48

Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор гуравдугаар сарын 11-нээс эхлэн нөөцийн махыг есөн дүүргийн 375 цэгээр худалдаалж байгаа юм. 

Энэ оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 6337.5 тонн махыг нөөцөлсөн.

Одоогийн байдлаар 204.9 тонн буюу 3.2 хувийг худалдан борлуулсан бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.7 хувиар илүү борлуулалттай байгаа юм.

Үнийн хувьд зах, худалдааны худалдааны төвүүдийн жижиглэнгийн үнэтэй харьцуулахад 30.6-35.8 хувиар хямд байна.

Мөн нөөцийн үлдэгдэлд үндэслэн энэ сарын сүүлээр нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар төлөвлөж буйг УБЗАА-наас мэдээллээ.


Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна  
Үзсэн: 1113 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй