Шууд Chart

“Autobox” аппликэйшнээр тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийлгэх боломжтой

2024-04-05 15:39:08

Цахим тоон гарын үсгийн баталгаажилтаар “Autobox” аппликэйшнээр тээврийн хэрэгслээр шилжилт хөдөлгөөн хийх боломжтой.
 
“Autobox” аппликейшнаас тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ, мэргэшсэн жолоочийн үнэмлэхний лавлагаа, зорчигчийн тасалбарын лавлагаа, техник хяналтын үзлэгийн дүгнэлтийн хуудас, тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах бүрэн боломжтой аж.
 
Зорчигч тээврийн тасалбар, техникийн хяналтын үзлэгийн цаг захиалах, мэргэшсэн жолоочийн шалгалтаа цахимаар өгнө.
 
Улс хоорондын ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх жолоочийн хүсэлтийг цахимаар авч, шийдвэрлэнэ.
 
Мөн тээврийн хэрэгслийн татвар, торгууль, авто зам ашигласны хураамж, бүртгэлийн хураамжаа төлж, жолоочийн хариуцлагын даатгалаа хүртэл цахимаар хийлгэж болно гэж ЗТХЯ-наас мэдээллээ. 
 

“Autobox” аппликэйшнээр тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийлгэх боломжтой  
Үзсэн: 2301 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй