Шууд Chart

Халдварт өвчин, мэдрэл судлалын салбар зөвлөлийн боловсруулсан зааврын төслийг хэлэлцлээ

2024-04-06 11:31:26

Даатгуулагч, хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадлах, хөдөлмөр зохицуулалт хийхэд баримтлах өвчний заавар боловсруулахаар ажлын хэсэг ажиллаж байна.
 
Ажлын хэсэг хуралдаж, энэ удаа Эрүүл мэндийн яамны дэргэдэх Халдварт өвчин судлалын салбар зөвлөл, Мэдрэл судлалын салбар зөвлөлийн боловсруулсан зааврын төслийг хэлэлцлээ.
 
Хэлэлцүүлэгт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөл, Аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Эрүүл мэндийн магадлалын зөвлөл, магадлагч эмч, Аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын төрөлжсөн мэргэжлийн эмч нар, ажлын хэсгийн гишүүд санал дүгнэлтээ илэрхийлж оролцлоо гэж ХНХЯ-наас мэдээллээ. 
 

Халдварт өвчин, мэдрэл судлалын салбар зөвлөлийн боловсруулсан зааврын төслийг хэлэлцлээ  
Үзсэн: 701 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй