Цагдаагийн байгууллагад “14 настай эрэгтэй хүүхэд 2024 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн 17 цагийн үед дэлгүүр орохоор гараад одоо хүртэл ирээгүй байна” гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгууллаа.
Хүүхдийг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс олж, ар гэрт нь хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.
| ЦЕГ: 14 настай хүүг олж, ар гэрт нь хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна | ||
| Үзсэн: 1284 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.