Шууд Chart

Ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна

2024-04-06 16:48:01

Өнөөдөр 16:30 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд шар өвс шатсан 3 удаагийн дуудлага ирж, алба хаагчид шуурхай ажиллаж бүрэн унтраалаа.

Жил бүрийн энэ үед хуурайшилтын үе тохиодог.

Иймд ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.

-Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх

-Тамхи, шүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх

-Асаагуурыг ил задгай хаяхгүй байх

-Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх

-Гэр сууц, хашааг тойруулж түймрээс хамгаалах зурвас татах

-Айл өрхүүд хашааны шар өвсийг шатаахгүй байх

-Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж, өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалж урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулав. 


Ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна  
Үзсэн: 1207 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй