Дархан-Уул аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн үйл ажиллагаатай 2024 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр ХНХ-ын сайд Х.Булгантуяа болон яам, агентлаг, төрийн бус байгууллагуудын төлөөлөл танилцлаа.
Тус төв өнгөрсөн оны есдүгээр сард нээлтээ хийсэн бөгөөд бүртгэлтэй нийт 3148 хүн байна. Үүнээс насанд хүрэгчид 2733, хүүхэд 415, дотооддоо бүртгэсэн нийт 152 хүн байна.
2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс хойш үйлчлүүлсэн нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн давтагдсан үзүүлэлтээр 408 хүн үйлчилгээ авсны 71.2 хувь буюу 304 нь хүүхэд, 28.9 хувь нь насанд хүрэгч байна. Үүнийг дотор нь ангилбал хүүхдийн хэл засал 37.8 хувь, хөдөлмөр засал 37.5 хувь, хөдөлгөөн засал 23 хувь, сэтгэл засал 1.6 хувьд үйлчилгээ үзүүлжээ.
Харин насанд хүрэгчдийн хувьд хөдөлгөөн засал 37 хувь, хөдөлмөр засал-44.3 хувь, сэтгэл засал 18.5 хувь тус тус үзүүлэлттэй байна.
Байгууллагын үйл ажиллагаатай танилцсаны дараа тус аймгийн иргэд, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзсан бөгөөд энэ үеэр иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг сонслоо гэж Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас мэдээллээ.
| Дархан-Уул аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа | ||
| Үзсэн: 615 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.