Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд өчигдөр буюу 04 дүгээр сарын 06-ны 13:40 цагт гарсан хээрийн түймрийг 07-ны 00:40 цагт бүрэн унтраалаа. Түймэрт урьдчилсан байдлаар 20000га талбай өртсөн байна.
Харин тус аймгийн Асгат суманд мөн өдрийн 17:25 цагт гарсан хээрийн түймрийг 07-ны 07:00 цагт бүрэн унтраасан бөгөөд урьдчилсан байдлаар 14000 хээрийн талбай өртлөө.
Хаврын хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан ой, хээрийн түймрийн дуудлага эрс нэмэгдэж байгаа тул ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
| Хээрийн түймрүүдийг бүрэн унтраалаа | ||
| Үзсэн: 1332 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.