Шинжлэх ухаан, STEAM боловсролыг хүртээмжтэй түгээхэд бага ангийн болон байгалийн ухааны багш нар хамгийн чухал үүрэгтэй. Тиймээс эдгээр багш нарыг чадавхжуулж хөгжүүлэх зорилгоор "Hand's-on 360 teachers workshop" хөтөлбөрийг дөрөвдүгээр сарын 06-нд зохион байгууллаа.
Зүгээр нэг сургалт биш хичээлдээ ашиглах практик туршилт бүтээл дээр суурилсан анхны үйл ажиллагаа болж байна. Шинжлэх ухааны мэдлэгийг уншиж цээжлэх бус бүтээж туршиж байж олж авдаг. Харин түүнийг гарын доорх материал ашиглан хялбар хүртээмжтэй хүргэх мэдлэгийг энэхүү хөтөлбөр багш нарт олгож байна. Монголын 21 аймаг болон нийслэлийн 360 багш шинжлэх ухаанч боловсролыг түгээх, хүчирхэгжүүлэхэд нэгдлээ гэж БШУЯ-аас мэдээллээ.
| "STEAMEX" экспо зохион байгууллаа | ||
| Үзсэн: 642 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.