Шууд Chart

Гэр бүлийн уулзалтын үеэр албаны онцлогийг харуулсан үзмэрүүдийг танилцууллаа

2024-04-07 11:11:00

Онцгой байдлын байгууллага байгуулагдсан цагаас алба хаагчдад мэргэжил олгох, мэргэшүүлэх, боловсролын зэрэг ахиулахад байнга анхаарч, сургалтад хамрагдах боломжийг нэмэгдүүлсээр ирсэн. Тухайлбал, дотооддоо ДХИС-ийн Онцгой байдлын сургууль, БХИС, Удирдлагын академи болон ОХУ-ын Гал эсэргүүцэх академи, Иргэний хамгаалалтын академи, Торжокийн политехникийн коллеж болон БНСУ, БНПУ, БНУУ, Япон улсуудад алба хаагчдыг сургаж, дадлагажуулж байна.

Энэ мэт алба хаагчдын мэргэшил, онцлогийн талаар таниулах “Онцгой алба-Бидний алба” гэр бүлийн уулзалтыг Увс, Завхан аймгийн Онцгой байдлын газарт зохион байгууллаа.

Уулзалтад Увс, Завхан аймгуудын Онцгой байдлын газрын 300 гаруй хүн оролцсон бөгөөд энэ үеэр Завхан аймгийн Онцгой байдлын газраас түүхэн үйл явдал, эдэлж хэрэглэж байсан зүйлс, аврах ажиллагааны багаж хэрэгслийг алба хаагчдын гэр бүлийнхэнд танилцууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Гэр бүлийн уулзалтын үеэр албаны онцлогийг харуулсан үзмэрүүдийг танилцууллаа  
Үзсэн: 755 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй