Шууд Chart

Хэнтий аймгийн Баян-овоо, Дорнод аймгийн Матад суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2024-04-08 09:20:58

Хэнтий аймгийн Баян-овоо, Дорнод аймгийн Матад суманд өчигдөр буюу 04 дүгээр сарын 07-нд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа.  Дээрх хоёр түймэрт  урьдчилсан байдлаар хээрийн 11300 га талбай шатсан байна. 

Он гарсаар улсын хэмжээнд 04 дүгээр сарын  07-ны  байдлаар Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Булган, Ховд, Сэлэнгэ зэрэг 7 аймагт  бүртгэгдсэн 14 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлагаар дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн байгууллагын ажилтнууд ажиллаж, бүрэн унтраалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Хэнтий аймгийн Баян-овоо, Дорнод аймгийн Матад суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа  
Үзсэн: 1617 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй