Шууд Chart

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл хуралдлаа

2024-04-08 09:32:44

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн дэд дарга Х.Булгантуяа Дархан-Уул аймагт ажиллав.
2024 оны Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн төлөвлөгөөнд орон нутагт Дорнод, Ховд, Хэнтий, Дундговь, Хөвсгөл, Архангай, Дархан-Уул зэрэг аймгийн салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ батлагдсан юм.
 
Зөвлөлийн дэд дарга, гишүүд Дархан-Уул аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн хуралд оролцож, үйл ажиллагаатай нь танилцлаа. Салбар зөвлөлийн хуралдаанаар 2023 оны тайланг хэлэлцэж, 2024 оны төлөвлөгөөний төслийг танилцуулав. Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийг тэргүүлдэг бөгөөд 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 26 хүний бүрэлдэхүүнтэйгээр аймгийн зөвлөлөө шинэчлэн баталсан байна.
 
Салбар зөвлөлийн хуралдааны үеэр аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллүүдээс гамшгийн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах төлөвлөгөө гаргах, төрийн бус байгууллага болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй хамтран ажиллах, НҮБ-ын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн зүйл заалтыг төлөвлөгөөндөө тусгах, орчны хүртээмжийг сайжруулж замын дуут дохиог нэмэгдүүлэх, сонсголын бэрхшээлтэй гэр бүлийн хүүхдүүдэд чиглэсэн үйлчилгээг бий болгох, аймагтаа мэргэжлийн дохионы хэлмэрч, орчуулагчтай болох зэрэг ажил хэрэгч санал хүсэлтийг илэрхийлж байлаа гэж Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамнаас мэдээллээ.

 


Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл хуралдлаа  
Үзсэн: 953 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Бат цэцэг [127.0.0.xxx] 2024-04-08 20:22
Хөгжилийн бэрэхшээлтэй иргэдэд түрээсийн байр хэрэгтэй байна өөриын газар дээрээ байшин барих санаа байгаад мөнгө төсөв олдохгүй банк өвчтөй гээд зээл өгөхгүй хүүгүй 30-40саяын зээл хэрэгтэй байна энэ талаар ярьж хэлж өгөөчээ

Бидэнтэй нэгдээрэй