Улсын хэмжээнд оны эхний нийт эх малын 77.5 хувь буюу 23.2 сая эх мал үүнээс 81.0 мянган ингэ, 1.3 сая гүү, 1.6 сая үнээ, 11.3 сая эм хонь, 8.7 сая эм ямаа төллөнө.
2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар 23.2 сая эх мал төллөхөөс 15.7 хувь буюу 3.6 сая эх мал төллөөд байна.
Бүсээр нь авч үзвэл: Баруун бүс 29.1 хувь, зүүн бүс 0.7 хувь, төвийн бүс 11.7 хувь, хангайн бүс 19.3 хувьтай мал төллөлт үргэлжилж байна. Улсын хэмжээнд 3.6 сая төл хүлээн авч, 3.4 сая төл бойжиж, бойжилт 93.4 хувьтай байна хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

| Улсын хэмжээнд 3.6 сая эх мал төллөөд байна | ||
| Үзсэн: 1655 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.