Шууд Chart

БОАЖЯ: 580 мянган га бэлчээрийг сайжруулж жилд 180 мянган тонн нүүрс хүчлийн хийг шингээн хуримтлуулах боломжтой

2024-04-08 12:01:59

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, чадавхыг сайжруулах төслийн хүрээнд 580.000 га бэлчээрийг сайжруулж жилд 180 мянган тонн нүүрс хүчлийн хийг шингээн хуримтлуулах боломжтой

Төв аймгийн Өндөрширээт суманд үйл ажиллагаа явуулж байгаа Ширээт хөгжил хоршоо 2009 онд байгуулагдсан ба 2007 оноос эхлэн хариуцлагатай нүүдэлчин бэлчээрийн МАА-н зохистой дадлын стандартыг нэвтрүүлсэн байна.

Үүнд мах, малын гаралтай түүхий эдэд өртөг шингээн малчид 10-20 хувийн илүү ашигтайгаар түүхий эдээ нийлүүлж байна. Хоршоо нь малчдын орлогыг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эдийг өндөр үнээр борлуулах, малчдад суурилан аялал жуулчлалыг хөгжүүлэх зэргээр байгалиа хамгаалж, өрхийн орлогын нэмэлт олон эх үүсвэртэй болж, малчдаа дэмжин ажиллаж байна.

 Хоршоонд нэгдсэн өрх нүүрс төрөгчийн олон улсын сайн дурын зах зээлээс жилд хоёр удаа 3-4 сая төгрөгийн урамшуулал авдаг

Мөн бэлчээрийн менежментийг нэвтрүүлж, малын тоо толгойг зохистой түвшинд байлгах, малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг сайжруулах төсөл Төв аймгийн Өндөрширээт, Архангай аймгийн Ихтамир, Баянхонгор аймгийн Богд суманд 2012 оноос эхлэн хэрэгжиж байна.

Төсөлд хамрагдаж байгаа малчид малын тоо толгойг жил тутам 1-5 хувиар бууруулж, бэлчээрийн даацыг 50%-аас хэтрүүлэхгүй байж бэлчээрийн зохион байгуулалттай ашиглан ургамлын нөмрөгийг нэмэгдүүлэх замаар бэлчээрт хуримтлагдах нүүрстөрөгчийг шингээлтийг нэмэгдүүлж байна. Ингэснээр малчид нүүрстөрөгчийн сайн дурын зах зээлд оролцох боломж нээгдэн өрхийн орлогоо нэмэгдүүлж байна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.

 


БОАЖЯ: 580 мянган га бэлчээрийг сайжруулж жилд 180 мянган тонн нүүрс хүчлийн хийг шингээн хуримтлуулах боломжтой  
Үзсэн: 1207 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-04-08 15:36
Ургамал хур тунадас элбэг, дулаахан жил л ургац сайтай байдаг. Иймээс малчид бид амараа ирчээд хур элбэг өвс ногоо аль хир байна даа гэж хууч яриагаа эхэлдэг. Энэ хур бороо нь бидний амьдралд мэдэгдэх ххамгийн их ойрхон ойлголт юм. Тэрнээс биш нүүрстөрөнгч их хуримлагдаж байна уу гэж ярьдаггүй. Иймээс энэ шинэ ойлголтыг сайн тайлбарлаж мэдрүүлмээр санагдлаа.

Бидэнтэй нэгдээрэй