Шууд Chart

“Миний” сүлжээ дэлгүүр, агуулахын байранд гарсан галыг бүрэн унтраалаа

2024-04-08 16:34:38

Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо “Миний” сүлжээ дэлгүүр, агуулахын байранд өнөөдөр буюу 04 дүгээр сарын 08-ны өдрийн 10:28 цагт гал гарсан дуудлага бүртгэгдсэн.

Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 10, 14, 26, 29 дүгээр анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн гал түймрийн тархалтыг 12:40 цагт зогсоож, 15:00 цагт бүрэн унтраалаа. Гал түймэрт үйлчилгээний зориулалтай 3 давхар /зоорийн 2 давхартай/ 15х10 метрийн хэмжээтэй төмөр бетонон карказ, блокон дүүргэлттэй, хөөсөн пасадтай, барилгын 1-3 давхар өртөж шатсан байна.


Энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж явсан Онцгой байдлын нэг алба хаагч гал түймэрт өртөж, харамсалтайгаар амь насаа алдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


“Миний” сүлжээ дэлгүүр, агуулахын байранд гарсан галыг бүрэн унтраалаа   
Үзсэн: 2529 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-04-08 22:51
Мэргэжлийн хүн бол мэргэжлийнх л байх Ёстой үнэн. Төрийн албан хаагч ямар ч ямагт чадваргүй ямар ч боловсролгүй болсон.Хамгийн тод жишээ нь дээр нь авлигачид мөнгийг нь идээд, багаж тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлгүй болчихсон.
Зочин [127.0.0.xxx] 2024-04-08 19:36
MGLiin ard tumeen ene 77 hulgaich chini songuuli.bayr naadam bolhoor nisdeg tereg.ongots.hudee.hotod unadag 2.3 mashintai.ed nariig tansagluulj.tejeeh gj amidraad bga uom bishuu.Ontsgoi baidaldaa suuliin uein teknik.heregsel avaad egch chadahgui.Ih nayd.terbumaar ideed.saaral ordond shigdeseer bgaag anhaaraachee.EK .ES iin naizuud gd uo ch bolson suudaldaa bgaag eserguutseh tsag n boljee.Erdenetiin Endon.Tsergiin Saihanbayr.O.Bdliin Ariunbyan.TZiin Herlen ed nart meregjil.medleg.chadvar bnuu.Daraagiin genetiin osold belen bnuu.Songuuli gd zaigui davihaj bn.
Зочин [127.0.0.xxx] 2024-04-08 16:52
Барилга нь ямар ч зохион байгуулалтгүй, хэдэн бараагаа л шингээж байвал барилгын стандарт гэж байхгүй юу??? Зоорийн давхар нь доороо дахиад нэг давхартай, орох гарах орц гарц, доторх талбай нь ойлгомжгүй, алба хаагч энэнээс л болж амиа алдлаа шдээ!!!! туршлагатай гал сөнөөгч дотогшоо ороод юунд тулаад яагаад буцаж гарч ирж чадаагүй вэ гэдгийг тэр миний дэлгүүрийн эздээс асуугаарай!!!!
Зочин [127.0.0.xxx] 2024-04-09 09:22
аливаа юм стандарт бус байх хамгийн аюултай, хайр нь сайхан залуу нас , хөөрхөн 5 хүүхдийн эцэг , сайхан бүсгүйн түшиг тулгуур , мундаг хөдөлмөр ч залуу байсан да хөөрхий

Бидэнтэй нэгдээрэй