Шууд Chart

Хүчтэй шороон болон цасан шуурга шуурна

2024-04-09 09:13:41

Дөрөвдүгээр сарын 10, 11-нд уулархаг нутгуудаар болон Дорнодын тал нутгаар бороо, нойтон цас орно.

Түүнчлэн дөрөвдүгээр сарын 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, дөрөвдүгээр сарын 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи дөрөвдүгээр сарын 11-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, дөрөвдүгээр сарын 12-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, дөрөвдүгээр сарын 13-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр,зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Дөрөвдүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, дөрөвдүгээр сарын 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар хүйтэрнэ гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Хүчтэй шороон болон цасан шуурга шуурна  
Үзсэн: 876 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй