Шууд Chart

МИАТ: Улаангом, Мөрөн чиглэлийн нислэг хойшиллоо

2024-04-09 10:41:48

Улаангом хотын Дэглий цагаан нисэх буудал орчимд манан бууж, агаарын хөлөг буулт үйлдэхэд шаардлагатай алсын барааны үзэгдэх орчинг хязгаарлаж байгаа тул 2024 оны 4-р сарын 9-ний өдрийн ОМ051/052 аяллын дугаартай нислэгийн хуваарьт цагийг хойшлуулж байна.
 
Улаангом, Мөрөн чиглэлийн нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:
 
• Улаанбаатар-Улаангом чиглэлийн ОМ051 аяллын дугаартай нислэг 14:00 цагт Чингис Хаан ОУНБ-аас хөөрч, 15:00 цагт Дэглий цагаан нисэх буудалд бууна.
 
• Улаангом-Мөрөн чиглэлийн ОМ051 аяллын дугаартай нислэг 15:45 цагт Дэглий цагаан нисэх буудлаас хөөрч, 17:55 цагт Мөрөн нисэх буудалд бууна.
 
• Мөрөн-Улаанбаатар чиглэлийн ОМ052 аяллын дугаартай нислэг 18.40 цагт Мөрөн нисэх буудлаас хөөрч, 19:45 цагт Чингис Хаан ОУНБ-д буухаар төлөвлөж байна гэж МИАТ ТӨХК-аас мэдээллээ.

 


МИАТ: Улаангом, Мөрөн чиглэлийн нислэг хойшиллоо  
Үзсэн: 1087 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй