Шууд Chart

Малчдад уур амьсгалын өөрчлөлтийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх сургалт хийв

2024-04-09 12:07:04

Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр БОАЖЯ болон НҮББОХ хамтран хэрэгжүүлдэг “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх” NAP төслийн хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөөг танилцуулах сургалтыг төрийн албан хаагч, иргэд, малчдад хийв.

Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөөг танилцуулах сургалтыг Говь-Алтай аймгийн ЗДТГ, Уур амьсгалын өөрчлөлтийн хамтын ажиллагааны төвтэй хамтран баруун бүсийн 5 аймгийн 100 гаруй малчид, иргэд, төрийн байгууллагын албан хаагчдын дунд зохион байгууллаа.

Сургалтын үр дүнд нутгийн иргэдэд түшиглэсэн баруун бүсийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг сайжруулах арга хэмжээнүүдийг төгөлдөржүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөөр олон нийт тэр дундаа төрийн байгууллагын албан хаагчдын мэдлэг, мэдээлэл нэмэгдүүлэн ажиллалаа гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.


Малчдад уур амьсгалын өөрчлөлтийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх сургалт хийв  
Үзсэн: 590 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй