Шууд Chart

Хачигт халдварын хайгуул, тандалт шинжилгээний хүрээнд бэлчээрээс нийт 884 ширхэг хачиг цуглуулжээ

2024-04-09 12:33:49

Увс аймгийн Өлгий, Өмнөговь сумдын нутагт Хачигт халдварын хайгуул-тандалт шинжилгээ болон хүн амын дундах тархвар судлалын шинжилгээг  2024 оны 04 сарын 03-08 хооронд хийж гүйцэтгэлээ.

Шинжилгээний явцад,

- Бэлчээрээс нийт 884 ш хачиг цуглуулж,

- Цусны дээж сорьц материалд нийт 73 хүн

-  Хачиг халдварын талаар мэдлэг дадал хандлагыг тогтоох асуумж судалгаанд 80 хүнийг тус тус хамруулав

- "Зоонозын халдварт өвчин"-ий талаар урьдчилан сэргийлэх гарын авлага ном 53 ширхгийг малчин өрхөд тараав.

Шинжилгээний гол зорилго нь хачгаар дамжих халдварын байгалийн голомтыг илрүүлэх, идэвхжилийн төлөв байдал, зүй тогтлыг судлах, малчин иргэдийг хачигт халдвараас сэргийлэхэд оршино гэж Увс Аймгийн Зоонозын Өвчин судлалын төвөөс мэдээллээ.


Хачигт халдварын хайгуул, тандалт шинжилгээний хүрээнд бэлчээрээс нийт 884 ширхэг хачиг цуглуулжээ  
Үзсэн: 975 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй