Өчигдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант, Хэнтийн Батноров, Дорнодын Матад суманд хээрийн түймэр гарлаа.
Хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, асаасан гал, чүдэнз, татсан тамхиа бүрэн унтраах, ил задгай гал түлэхгүй, татсан тамхины иш, чүдэнзийг ил хаяхгүй байх, үнс нурмаа ухсан нүх, тагтай битүү саванд хийж занших,
хавар, намрын улиралд өвс ихтэй газраар автомашин, мотоциклтэй зорчихгүй байхыг хичээгээрэй.
Түймэр гарсан тохиолдолд Онцгой байдлын алба болон орон нутгийн Засаг захиргаанд яаралтай мэдээлэх шаардлагатай гэж ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ.
| Түймэр гарвал Онцгой байдлын алба, орон нутгийн Засаг захиргаанд яаралтай мэдээлэх шаардлагатай | ||
| Үзсэн: 542 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.