Шууд Chart

Цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ

2024-04-10 17:05:41

2024 оны дөрөвдүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, дөрөвдүгээр сарын 13-нд нутгийн баруун хагаст, дөрөвдүгээр сарын 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.

Иймд иргэд, тээвэрчид та бүхэн зайлшгүй шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг зөвлөж байна. 

Олон улс, улсын чанартай авто замаар зорчихдоо хурд хэтрүүлэхгүй байж, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж хөдөлгөөнд оролцохыг Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас онцгойлон анхааруулж байна. 


Цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ   
Үзсэн: 1259 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй