Улаанбаатар цахилгаан дамжуулах сүлжээ компани цахилгааны үнийг таван төгрөгөөр нэмсэн гэх мэдээлэл цацагдсан. Энэхүү мэдээлэлтэй холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Эрчим хүчний зохицуулах хорооноос тайлбар авахаар албан бичиг хүргүүлээд байгаа ажээ.
Улаанбаатар цахилгаан дамжуулах сүлжээ компани нь зүй ёсны монополь аж ахуйн нэгжийн жагсаалтад багтдаг аж. Тиймээс уг компанийн бараа, ажил үйлчилгээний үнийг ШӨХТГ хянаж зөвшөөрөл өгдөг ажээ. Гэвч Улаанбаатар цахилгаан дамжуулах сүлжээ компани энэ удаад цахилгааны үнэ нэмэхдээ албан ёсоор зөвшөөрөл аваагүй учраас ийнхүү шалгалт хийхээр болжээ. Энэ талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Хэлтсийн дарга Л.Ган-Өлзийгийн яриаг хүргэж байна.
| Цахилгааны үнэ нэмсэн шалтгааныг тодруулна | ||
| Үзсэн: 1942 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.