Хичээлийн шинэ жил эхлэхэд долоо хоног үлдлээ. Гэтэл зарим сургуулийн засварын ажил хангалтгүй байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 41-р сургуулийн их засварын ажил энэ сарын 10- наас эхэлж дөнгөж 15 хувьтай байгаа бол, Баянзүрх дүүргийн 111, 102-р сургуулийн дээвэр, ариун цэврийн өрөө, гадна пасадны засварын явц 40 хувьтай байгаа юм. Энэ жил ихэнх сургууль, цэцэрлэгийн их засварын тендерийг оройтож зарласан учир хөрөнгө мөнгө нь шийдэгдээгүй, дээр нь будлиантаж, шүүхэд хандсан шалтгаанаар огт засвар нь эхлээгүй 10 гаруй сургууль, цэцэрлэг байгаа ажээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас сургууль, цэцэрлэгийн бэлтгэл ажлын явцад энэ өдрүүдэд шалгалт хийж байна. Өнөөдрийн байдлаар Ерөнхий боловсролын 36 сургууль, 40 гаруй цэцэрлэг, оюутны зургаан дотуур байранд шалгалт хийсэн бөгөөд удахгүй нэгдсэн дүн мэдээлэл гарах аж. Энэ талаар НМХГ-ын Боловсролын хяналтын улсын байцаагч Ж.Мөнх-Эрдэнэ ярьж байна.
| Сургуулиудын засварын ажил дутуу байна | ||
| Үзсэн: 1087 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.