Дорнод аймгийн мал аж ахуйн мэргэжилтнүүд мал сүргийг ээмэгжүүлэх, мэдээллийн санд оруулах, уг ажлыг эрчимжүүлэх зорилгоор малчдын дунд сургалт зохион байгууллаа. Тус сургалтыг зохион байгуулсан Улсын мал эмнэлэг, үржлийн газрын дэд дарга О.Батжаргалтай ярилцсанаа та бүхэндээ хүргэе.
2011 оноос Монгол улсын хэмжээгээр Мал ээмэгжүүлэх, бүртгэлжүүлэх ажил эхэлсэн. Ээмэгжүүлэх явцдаа зөв ээмэглээгүйгээс болж ээмэг унах, гээгдэх асуудал гардаг.
Цаг хугацааг нь зөв ололгүй ээмэгжүүлснээр мал эмээгжүүлэх буруу юм байна гэсэн ойлголтыг малчдад өгөх болсон. Ийм учраас бид эмээгжүүлэлтийн талаар зөв ойлголттой болгох, зөв цаг хугацаанд нь ээмэгжүүлэх, ээмэжүүлэлтийн ач холбогдлыг ойлгуулах зорилгоор уг сургалтыг зохион байгуулсан. Хамгийн гол нь ээмэгжүүлэх гэдэг маань малыг бүртгэлжүүлэх, гарал үүслийг тодорхой болгох, хүнсний аюулгүй байдлыг хангахад ач холбогдолтой юм. Нөгөөтэйгүүр бүртгэлжүүлэлтийг сайн хийх юм бол малын хулгайтай тэмцэхэд тус дөхөм болно.
| Дорнод аймагт мал сүргийг ээмэгжүүлэх талаар сургалт зохион байгууллаа | ||
| Үзсэн: 1176 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.