Өнгөрсөн хоногт нийслэлийн хэмжээнд гал түймрийн 14 дуудлагатай хонолоо.
Тодруулбал, шар өвс 7, хог 4, граш 1, эд хогшил шатсан 2 дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэлээ.
Сүүлийн өдрүүдэд иргэд шар өвс шатаасны улмаас хашаа, гэр гал түймэрт өртсөн дуудлага нэмэгдэж байгаа тул ногоон бүс, зуслангийн чиглэл, гэр хорооллын айл өрхүүдийг шар өвс шатаахгүй байхыг анхааруулж байна.
Гал түймрийн аюулаас сэргийлж:
-Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх
-Тамхи, шүдэнзний галыг бүрэн унтраах, гагнуур хийхгүй байх
-Ногоон бүсэд оч баригчгүй машинтай зорчихгүй байх
-Айл өрхүүд хашааны шар өвсийг шатаахгүй байх
-Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж ой, хээрийн түймрээс сэргийлэн аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.

| Шар өвсний гал түймрийн дуудлага нэмэгдэж байна | ||
| Үзсэн: 1102 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.