ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази Номхон далайн бүсийн хорооны 10 дугаар Ерөнхий чуулган өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ.
Энэ удаагийн чуулганаар үйл ажиллагааны зохион байгуулалтын механизмыг сайжруулах, гишүүн улсын сүүлийн 2 жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын тайланг сонсох болон Ази Номхон далайн бүсийн баримтат өвийн жагсаалтад нэр дэвшүүлсэн өвийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэнэ.
Бүсийн чуулган хоёр жил тутам зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн чуулганд Ази Номхон далайн бүсийн 24 орны 160 гаруй зочид төлөөлөгч оролцож байна гэж Соёлын яамнаас мэдээллээ.

| Баримтат өвийн Ази Номхон далайн бүсийн чуулган Улаанбаатар хотноо эхэллээ | ||
| Үзсэн: 575 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.