Олон улсын "Онлайн эрх чөлөө эвсэл"-ийн гишүүн орнуудын төлөөлөгч манай улсад ирээд байна. Анх Нидерланд улсын санаачилгаар 2011 онд Олон улсын Засгийн газар хооронд “Онлайн эрх чөлөө эвсэл” байгуулагджээ. 23 орныг эгнээндээ нэгтгээд байгаа сайн дурын уг байгууллагыг үүсгэн байгуулсан улсын нэг нь Монгол Улс юм. Үйл ажиллагаа нь шинэ тутам байгаа тус эвслийн зол зорилго нь онлайн орчин дахь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг дэмжих явдал ажээ. Энэ хүрээнд иргэн бүр онлайн орчинд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой, энэ эрх нь өөрийн гэсэн хэм хэмжээгээр хамгаалагдсан байхаас гадна хүний эрх онлайн байдлаар зөрчигдсөн тохиолдолд туслах зорилготой аж.
Жил бүр тус эвслийн гишүүн орнууд дээд хэмжээний хуралдаанаа хийж, аргалагч улсаа сонгодог юм байна. Энэ дагуу 2014-2015 онд Монгол Улс эвслийн үйл ажиллагааг удирдахаас гадна тав дахь удаагийн дээд хэмжээний уулзалтаа удахгүй хийхээр товложээ. Хамгийн сүүлд “Онлайн эрх чөлөө эвсэл”-д Япон, Молдав улс гишүүнээр элссэн юм байна. Манай улс шиг интернэт орчин дахь эрх чөлөө хэт задгай нөхцөлд ямар арга хэмжээ авч, хэрхэн зохицуулах шаардлагатай байдаг талаар Олон улсын “Онлайн эрх чөлөө эвсэл”-ийн Монгол дахь сайд н.Бадралаас тодрууллаа.
| “Онлайн эрх чөлөө эвсэл”-ийн дээд хэмжээний уулзалт болно | ||
| Үзсэн: 1087 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.