Энэ онд Монголын Үндэсний Олон Нийтийн радиогийн түүхт 80 жилийн тохиож буй. Монголын Үндэсний Олон Нийтийн радио 80 жилийн түүхэндээ шинэ суваг, студи нээж сонсогчдынхоо эрэлт хэрэгцээнд нийцсэн мэдээлэл, хөтөлбөр, нэвтрүүлэг явуулж ирсэн билээ.
Тухайлбал, 2003 онд Япон улсын “Жайка” олон улсын байгууллагын дэмжлэгээр Монголын радиогийн сонсогдолтыг сайжруулах, мөн цаг агаарын мэдээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хоёрдугаар сувгийг шинээр байгуулан нээлтээ хийсэн юм.
Харин 2008 онд Шведийн олон улсын хөгжлийн агентлаг, Олон нийтийн радиотой хамтран хэрэгжүүлсэн, “Радио өргөн нэвтрүүлэг ардчиллын хэрэгсэл болох нь” төслийн хүрээнд Монголын Үндэсний Олон Нийтийн радиогийн 3-р суваг Р3 радио нээлтээ хийж байсан. Мөн иж бүрэн орчин үеийн тоон эфирийн студийг төслийн хөрөнгөөр байгуулж, тус радиогийн хөтлөгч, сэтгүүлчдийг сонгон шалгаруулж багийг бүрдүүлсэн юм.
| МҮОНР хүрээгээ тэлсээр байна | ||
| Үзсэн: 891 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.