Шууд Chart

Иргэд эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ус ашиглах боломжтой боллоо

2014-08-26 14:19:18

Говьсүмбэр аймаг, нийслэлийн дөрвөн дүүргийн гэр хорооллын 60 гаруй мянган оршин суугч эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ус ашиглах боломжтой боллоо. 

Тодруулбал, Монголын улаан загалмайн нийгэмлэг иргэдийг эрүүл аюулгүй усаар хангах зорилгоор зургаан жилийн өмнөөс “Ус хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр тус төслийн хаалтын хурал болж Говьсүмбэр аймгийн төвд болон нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн гэр хороололд байрлуулсан 20 гаруй зөөврийн усан санг аймаг, дүүргийн удирдлагуудад хүлээлгэн өглөө. Тус бүр нь 20 гаруй мянган еврогийн өртөг бүхий дээрх усан санг цаашид 5-10 жилийн хугацаанд ашиглах боломжтой гэж Нидерландийн улаан загалмайн нийгэмлэгийн Ус, эрүүл ахуйн зөвлөх Мишэлл Бекс онцлолоо.


Иргэд эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ус ашиглах боломжтой боллоо  
Үзсэн: 1367 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй