Монголын хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуйгаас бизнесийн ашиг олох олон боломж байгааг холбогдох хүмүүс хэллээ. Тодруулбал, манай улс жилд 10 сая мал нядалдаг. Үүнээс гарах түүхий эдийн зөвхөн 10 хувийг нь боловсруулж жилдээ хоёр тэрбум төгрөгийн ашиг орлого олдог байна. Тэгвэл сум бүрт үйлдвэр технологийн парк байгуулснаар малаас гарах ашиг шимийг 100 хувь боловсруулж жилд 15 тэрбум төгрөгийн ашиг олох боломжтойг мэргэжилтнүүд онцлож байна. Ингэснээр улс орны эдийн засагт эерэг нөлөө авчрахын зэрэгцээ орон нутагт иргэд ажилтай орлоготой болж, мал өсгөн үржүүлж амьдрах боломж байгааг Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл шинжлэх ухааны ололтын төвийн захирал Л.Төмөрбаатар ярьж байна.
Цаашид бүх суманд үйлдвэр технологийн парк байгуулах зорилт тавин ажиллаж байгаа юм. Гэсэн ч хөрөнгө мөнгөний тал дээр боломж хомс байгаа учир хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллана гэдгийг тэрээр мөн хэллээ.
| Мал аж ахуйгаас ашиг олох үйлдвэр технологийн парк байгуулах боломжтой | ||
| Үзсэн: 1298 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.