Шууд Chart

Улаан буудай хадгалах агуулахыг нэмж байна

2014-08-26 15:30:11

Манай улс 300 орчим мянган га талбайд улаан буудай тариалсан. Урьдчилсан тооцоогоор 440 мянган тонн улаан буудай хурааж авах төлөвлөгөөтэй байна. Харин "Тариалан эрхлэлтийг дэмжих сан"-д улаан буудай хадгалах 146 мянган тоннын багтаамжтай агуулах байдаг аж. Энэ жил дээрээс нь нэмээд 36 тоннын агуулах нэмэгдэнэ гэж Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан хэллээ.

Ингэснээр "Тариалан эрхлэлтийг дэмжих сан" нийт 180 гаруй мянган тоннын агуулахтай болж байгаа аж. Харин үлдсэн улаан буудайг аж ахуйн нэгж, гурилын үйлдвэрүүд өөрсдийн агуулах савандаа нөөцлөх юм байна. Дэлгэрэнгүйг хүргэж байна.

Улаан буудай хадгалах агуулахыг нэмж байна  
Үзсэн: 1135 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй